
ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган "Олон улсын тээвэр логистикт нэгдсэн Монгол Улс тодорхой байршлуудад хуурай боомт хөгжүүлэх судалгаа, байгуулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ үүсэж байна. Хуурай боомтыг байгуулахад томоохон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн байгууламж, тэр чинээгээр хөрөнгө оруулалт шаарддаг. Хилийн тухай хуулиар улсын хилийн батлан хамгаалах, аюулгүй байдлыг илүүтэй зохицуулдаг.
Хил дамнасан байгууламж, зурвас газарт компаниуд бүтээн байгуулалтад оролцох эрх зүй хомс. Тиймээс эдийн засгийн гол хөшүүрэг эрдсийн экспорт, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжийн импортын саад тотгорыг шийдвэрлэхэд боомтын хөгжилд хувийн хэвшлийг оролцуулах, хөрөнгө оруулалт татах, суурьшлын бүс байгуулах, эзэнтэй болгоход эрх зүйн орчныг нээлттэй болгох асуудал бий" гэсэн юм.