Наймдугаар сард Хятад улс 9.57 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 49.4 хувиар нэмэгджээ.
Импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ 131 ам.доллар/тн буюу өмнөх оноос 94.8 ам.доллар/тн болж, долоодугаар сарын үнээс 3.14 ам.доллароор тус тус буурсан байна. Оны эхний 8 сард Хятад нийт 62.32 сая тонн коксжих нүүрс импортолж 2022 оны мөн үеийнхээс 61.5 хувиар өсжээ.
Тэгвэл өнгөрсөн сард тус улсын импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 33.34 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 53.13 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оны нэгдүгээр сараас хойших өндөр үзүүлэлтэд тооцогджээ. Эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 79.03 ам.доллар/тн үнээр импортолсон нь өмнөх сарныхаас үнэ 28 хувиар буурсан байна.