"Рио Тинто" компани Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар Katie Jackson-ыг томилсноо өнөөдөр мэдэгдлээ. Зэсийн гуппын одоогийн Гүйцэтгэх захирал Б.Болд ирэх 9 дүгээр сарын нэгнээс Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар сэлгэн ажиллах бөгөөд түүний халааг Katie Jackson авахаар болж байна.
Katie Jackson нь Английн эрчим хүчний томоохон компаниудын нэг National Grid-ын National Grid Ventures-н Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад "Рио Тинто"-д нэгдэж байна. Тэрбээр BG Group, Shell зэрэг дэлхийн газрын тосны аварга компаниудын стратеги, бизнес хөгжил, худалдан авалт, хөрөнгө оруулалт хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. National Grid компанид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл, цахилгаан дамжуулах шугам, LNG хадгалах зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийг хөгжүүлэх, санхүүжүүлэх, бүтэн байгуулалтыг нь хариуцаж байсан байна.
"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхольм "Katie эрчим хүчний салбарын олон талт туршлагатай. Манай зэсийн бизнесийг амжилттай хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн онцолжээ.