Австрали-Японы хамтарсан компани BHP Mitsubishi Alliance (BMA) нь 6 сая тонн коксжих нүүрс олборлох хүчин чадалтай Peak Downs ил уурхайн ашиглалтын хугацааг 93 жил болгон сунгах хүсэлт гаргажээ. Энэ нь гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсний ашиглалтыг тийм ч хурдан халахгүйг илтгэнэ гэж шинжээчид харж байна. BHP болон Mitsubishi тус бүр BMA-ийн 50 хувийг эзэмшдэг ба оператораар өгөөд BHP ажилладаг.
Австралийн зүүн төвийн Засгийн газар 2050 он гэхэд ялгаруулалтыг цэвэр тэг болгоно гэж амласны дараа энэхүү хүсэлтийг BMA гаргасан нь уур амсьгалын өөрчлөлттэй тэмцэх байгаль орчны байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Квинсландын Засгийн газар 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцуудыг хаах үүрэг амлалттай бол нүүрсний импортлогч орны хувьд Япон хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулах амлалт авсан билээ. Тэгвэл өнөөгийн байдлаар Австралид нүүрсний 30 том төсөл Холбооны Байгаль орчны сайдын зөвшөөрлийг хүлээж буй ажээ.
Баруун Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгч BHP, Fortescue, Rio Tinto, Roy Hill гэсэн дөрвөн компани бүгд “ногоон” гангийн хөгжилд хөрөнгө оруулж байна. Тэдгээр ганцхан BHP коксжих нүүрсний экспортын үйл ажиллагаа явуулдаг.
Австралийн ган үйлдвэрлэгч BlueScope нь ногоон гангийн технологийг ашиглахад хол гэж үзэж байна.
2002 онд BHP-ээс “өрх тусгаарласан” Австралийн ган үйлдвэрлэгч BlueScope нь ногоон гангийн технологийг ашиглахад хол гэж үзэж байна. Тус компани Порт Кембла дахь гангийн үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хүчин чармайлт амжилтгүй болсноос тэсэлгээний зууханд ногоон устөрөгчийн хэрэглээг турших уг төслөөс Shell татгалзжээ. Гэлээ ч BlueScope, Rio Tinto нь устөрөгч ашиглан ногоон гангийн үйлдвэрлэлийг судлах хамтарсан компанитай хэвээр байна.