Coronado Global, Peabody Energy нэгдэх хэлэлцээр цуцлагдав

Г.БААТАР

Австралийн Coronado Global Resources болон АНУ-ын Peabody Energy зэрэг нүүрсний компаниуд нэгдэх хэлэлцээр цуцлагджээ. Энэ талаар Coronado Global Resources мэдэгдсэн байна. Талуудын уг хэлэлцээр сүүлийн сар үргэлжилсний эцэст бодит биелэл болсонгүй.

Хэлэлцээр цуцлагдсан мэдээлэл цацагдсан ням гаригт (2022.11.06) Coronado Global Resources-ийн зах зээлийн үнэлгээ 2.38 тэрбум ам.доллар бол Peabody Energy 3.88 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 

Европын Холбоо байгалийн хий, нүүрстэй холбоотой Оросын эсрэг импортын хориг тогтоосноос хойш Европоос Ази руу чиглэсэн худалдан авагчид түлшний эх үүсвэр хайж байгаа тул нэгдэх хэлэлцээрийн явцад 2 компанийн хувьцаа огцом өсжээ.

Австралийн нүүрсний компанийн хувьд АНУ-ын Arch Resources-тэй нэгдэх хэлэлцээрийг энэ оны эхээр хийсэн ч мөн тохиролцоонд хүрээгүй юм.