Хятад, Оросыг холбосон Тунжиан-Нижнеленинское гүүрэн төмөр замын тээвэр албан ёсоор (2022.11.17)эхэлжээ. Энэ гүүр нь Хятадын зүүн хойд Хэйлунжан мужийн Тунжян хот болон Оросын зүүн хэсгийн Еврейн автономит мужийн Нижнеленинское хотыг холбож байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтай тус гүүрэн төмөр замаар эхний үе шатанд жилд 5.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд 20 сая тоннд хүргэнэ.
Хоёр улсын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн барилгын ажил 2014 онд эхэлж, өнгөрсөн оны наймдугаар сард дууссан юм. 2021 оны эцэст ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч цар тахлын хөл хорионы улмаас хойшлуулжээ.
Энэхүү төмөр замын 2.2 км урт гүүрэн байгууламж Хятадын зүүн хойд төмөр замын сүлжээг Оросын Транссибирийн төмөр замтай холбодог ба олон улсын төмөр замын коридор болох боломжтойг гэж талууд үзэж байна.