“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох 9 гэрээг нээлттэй болголоо.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цаашид энэ мэт томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд дээр Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй” гэдгийг мэдэгдэв.