Г.БААТАР
Дэлхийн төмрийн хүдрийн хоёр дахь том үйлдвэрлэгч Vale компанийн үндсэн металлын бизнесийн 10 хувьд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг сонгон шалгаруулна. Энэ оны эхний хагаст стратегийн шинэ түншээ зарлах талаар Vale-ийн Гүйцэтгэх захирал Эдуардо Бартоломео, Санхүүгийн захирал Густаво Пимента мэдэгдсэн байдаг.
Бразилийн компанийн металлын бизнес нь Их Британид төвтэй, шинээр байгуулж буй Vale Base Metals бөгөөд зөвхөн зэс, никель, цагаан алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл төмрийн хүдрийн үйл ажиллагааг металлын бизнесээс тусдаа удирдана гэсэн үг. Одоогоор Vale Base Metals –ыг толгой Vale компанийн ТУЗ-өөс батлаагүй байна.
Vale Base Metals нь Канад, Индонезид никелийн уурхай, Бразилд зэсийн уурхай, кобальт, цагаан алтны бүлгийн металлын хөрөнгө эзэмшихээр болжээ.