“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнөөдрийн арилжаагаар 32 мянган тонн коксжих нүүрсийг хил нөхцөлөөр 179.1 ам.доллар/тонн үнээр борлуулсан талаар тус компани мэдээллээ.
Өмнө нь Монголын хөрөнгийн бирж дээр зарласан мэдээллээр, "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд анхны цахим арилжаагаар нүүрсийг 178.6 ам.доллар/тонн доод үнээс дуудна. Энэхүү зарласнаар бол "Эрдэнэс Тавантолгой" компани маргааш (2023.02.09) биржээр 64 000 мянган тонн коксжих нүүрс арилжаалах юм.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг (2023.02.09)зохион байгуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн.