Aranjin Resources: Монгол дахь зэсийн төслүүдээ Хятадтай хамтран өргөжүүлэх боломжтой

Э.ОД

Aranjin Resources компани Монгол дахь зэсийн хайгуулын төслүүдэд Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтран өргөжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа компанийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Али Хажи Investing News Network (INN) өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тус компани Монгол Улсад Говь-Алтай аймаг дахь “Шарга” болон Баянхонгор аймаг дахь “Баян-Өндөр” гэсэн зэсийн төслүүд эзэмшиж байна.
Aranjin Resources компанийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Али Хажи Хятадын түүхий эдийн хэрэглээ зогсошгүй. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад буй цагт тус улсын ашигт малтмал, чухал түүхий эдийн нөөцийн эрэлт хэвээр байх болно. Өнөөдөр Хятад нь дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс. Тиймээс тус улстай ойр дотно байдлыг бидний хувьд үл тоомсорлож болохгүй. Монгол Улс бол Хятадтай гайхалтай харилцаатай юм. Бид бараа бүтээгдэхүүнээ борлуулах гол зах зээл төдийгүй төслүүдээ хөгжүүлэх боломжит түнш гэж Хятадыг үзэх болно" гэжээ.