Дэлхийн литийн ТОП 10 компани

Г.БААТАР

Энэхүү инфографик дээр дэлхийн литийн олборлогч компаниудыг зах зээлийн үнэлгээгээр эрэмбэлжээ.

Цахилгаан машин, эрчим хүч хадгалах систем, зөөврийн электрон төхөөрөмжүүдийн батарейны эрэлтээр дэлхий дахинаа литийн олборлолт эрчимжээд байна. Улмаар дэлхийн литийн үйлдвэрлэл 2020-2021 онд 21 хувиар өсчээ.

АНУ-ын Геологийн судалгааны байгууллагын мэдээллээр Австралийн 4, Аргентин болон Чилид тус бүр 2, Хятадын 2 уурхай дэлхийн литийн үйлдвэрлэлийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Хамгийн том үйлдвэрлэгч Albemarle нь Чилийн SQM компанитай хамтран тус улсын литийн Salar de Atacama уурхайг ажиллуулдаг. Salar de Atacama бол дэлхийн литийн нөөцийн бараг дөрөвний нэгийг агуулдаг, 1980-аад оноос ажиллаж байна. Хятадын 3 компани мөн дэлхийн литийн ТОП 10 олборлогчдын тоонд багтаж буй. Эдгээрээс тэргүүлэгч Tianqi Lithium нь Австрали дахь дэлхийн хамгийн том литийн уурхай Greenbushes-д хувь эзэмшдэг.