Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хагас жилийн хугацаанд барьж байгуулна. Уг төмөр замыг богино хугацаанд хэрхэн барих нөхцөл, шийдэл, эдийн засгийн тооцооллын талаар концесс гүйцэтгэгч “Монголиан транс лайн” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Баяржаргалтай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Юуны өмнө ажил мэргэжил, туршлагаа манай уншигчдад танилцуулна уу?
Миний хувьд ОХУ-ын Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийг төмөр замын тээвэр зохион байгуулалт, ачаа тээврийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд Монголын уул уурхайн анхны хувийн компанийн нэг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замыг барихаас нь эхлүүлэн өнөөдрийг хүртэл тээвэр зохион байгуулалтыг хариуцаж ирсэн. 10 гаруй жил Монгол Улсад уул уурхайн масс ачаа болох төмрийн хүдэр, нүүрс зэргийг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
“Монголиан транс лайн” компани ямар төмөр зам барьсан туршлагатай вэ?
Манай компани үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Анх 2010 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 115 км дэлгэмэл урттай 2 өртөө, 3 зөрлөгтэй төмөр замыг барьсан. Мөн 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замаас салаалсан “Алтанширээ аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтэц болон Төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс угаах болон кокс боловсруулах, ган, ширэм хайлах үйлдвэрийн 15 км төмөр зам, Замын-Үүд боомтод газрын тос, хий шилжүүлэн ачих, нүүрс ачих буулгах байгууламжийн 2.2 км төмөр замыг барьж байгуулсан. Дээрх төмөр замуудын бүх тээврийн үйлчилгээ, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү туршлагадаа үндэслэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихаар шийдэж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ний өдрийн 28 дугаар тогтоолоор манай компани концессын гэрээ байгууллаа. Концессын гэрээний дагуу “зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлөөр төмөр зам барих ажлаа эхлүүлээд байна.

Гэрэл зураг: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ, 2022 он
Концессоор компани хэдэн жил төмөр замыг ашиглах вэ?
20 жил ашиглаад, улсад бүрэн шилжүүлж өгнө.
Төмөр замыг 6 сарын хугацаанд барьж байгуулна гэхээр бэлтгэл сайн хангагдсан гэж ойлгож байгаа?
Дотооддоо төмөр замууд барьсан туршлагатай манай компанийн инженер, техникийн ажилчид үйл явцыг удирдаж, хянана. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтад оролцож байна. Нөгөөтэйгүүр төмөр зам тавих газар нутаг нь байршлын хувьд харьцангуй тэгш, тал газар. Хил гаальтай холбоотой импортоор оруулж ирэх бараа материал саатахгүй бол төлөвлөсөн хугацаандаа төмөр замыг барьж байгуулах боломжтой гэж үзэж байна. Одоогоор туслан гүйцэтгэх 90 орчим үндэсний аж ахуйн нэгж хил хүртэлх трассын дагуу ажилдаа гарсан. Ер нь энэ бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгжийн 3500 гаруй ажилчид оролцоно Улсын хил орчмын 50 км бүсэд ЗХЖШ-ын дөрвөн анги нэгтгэл ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар трассын дагуух хөрс хуулалтын ажил дууссан, технологийн зам ашиглалтад орсон. Ухмалын ажил дуусах шатандаа орж, далан шорооны ажил эхлээд байна.
Төмөр замын технологийн онцлогийн тухайд?
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нийт 226.9 км урттай. 100 хувь төмөр бетон дэртэй. Хоёр өртөө, зургаан зөрлөгтэй. Өртөө зөрлөгийн хооронд хагас автомат хориглол, дохиолол холбоогоор тоноглогдоно. Хоногтоо 9 хос галт тэрэг нэвтрүүлэх, нийт 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Гуравдугаар зэрэглэлийн 1520 мм буюу өргөн царигийн төмөр зам юм. Гуравдугаар зэрэглэл гэж ямар замыг хэлж байна вэ?
Төмөр замын 1, 2, 3 зэрэгт тавигдах стандарт гэж байдаг. Тээх ачааны хэмжээ, зориулалтаас хамаарч стандартыг сонгодог гэж ойлгож болно. Гуравдугаар зэрэг нь ачааны зориулалттай төмөр зам юм. Ерөнхий төмөр замын трассын байдал нь урагшаа өгсүүр учраас үүнд зориулсан сүүлийн үеийн хүчин чадалтай зүтгүүрээр ачаа тээвэрлэхээр судалсан.
Үе шаттай ашиглалтад оруулж байгаа нь төмөр замын санхүүжилттэй холбоотой юу?
Төмөр зам барих нийт өртөг 400 орчим сая ам.доллар. Үүний ихэнх хувийг компани өөрийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Энэ санхүүжилтээр эхний 7-9 сая тонн хүчин чадлаар төмөр замаа ашиглалтад оруулна. Үлдэгдэл санхүүжилтийг төмөр замын төслөөрөө босгоно. Хөрөнгө оруулалт татах, банкны зээл гэх зэргээр санхүүжилтийн бүх төрлийг ашиглаж, төмөр замыг бүрэн хүчин чадалд хүргэж, цаашлаад өргөтгөж нэмэгдүүлнэ.
Шууд 20 сая тонн ачаа тээвэрлэхгүй нь ээ?
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг үе шаттайгаар хэсэгчлэн ашиглалтад оруулна. Шаардлагатай 2 өртөө, 2 зөрлөг бүхий төмөр замын суурь бүтцээ ашиглалтад оруулах I үе шат энэ онд хэрэгжинэ. Ингэснээр 7-9 сая тонн ачаа тээвэрлэх юм. 2023 онд II үе шатанд холбоо дохиоллыг бүрэн ашиглалтад оруулах, бусад барилга байгууламж болон нэмэлт зөрлөгүүдээ барьснаар 15 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ. Үргэлжлүүлээд III үе шатанд төмөр замын хүчин чадлыг 20 сая тоннд хүргэхээр ажиллах бөгөөд бүтэн хүчин чадлаар ажиллуулах шаардлагатай зөрлөгүүдийг нэмж, 100 хувь ашиглалтад оруулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн өргөн царигийн төмөр замыг хэрхэн Хятад талын нарийн царигтай холбох вэ?
Тун энгийн. Яг Замын-Үүд-Эрээн боомтын зарчимтай адил. Манай улсын өргөн царигийн зам Эрээний боомт руу гарч, Хятадын нарийн царигтай зам Замын-Үүдийн боомт руу орж ирсэн байдаг. Хоёр талаас зам зөрсөн тэр зурвас аль аль талдаа 6 км хэсэг газар. Энэ бол ялгаатай царигтай замуудад шилжүүлэн ачдаг олон улсын хэлэлцээрээр тогтсон 70 жил хэрэгжиж ирсэн схем. Үүний дагуу Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Хятадын Мандал боомт руу, нөгөө талаас Мандал-Бугат чиглэлийн нарийн царигтай төмөр зам Ханги боомт руу орж ирнэ. Хоёр улсын төмөр зам зөрөх зурвас газар 20 км байна.
Нурмаг ачааг шилжүүлэн ачих терминал байгуулна гэсэн үг үү?
Тийм. Хятадын тал ачаа хүлээж авах тул өөрсдөө терминалаа байгуулна. Үүнийг Хятадын тал хэдийн төлөвлөөд бэлтгэсэн байгаа. Тус улсын төв Засгийн газраас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд, 5 жилийн төлөвлөлтдөө тусгаж Бугат хотоос Мандал боомт хүртэл төмөр зам барьсан. 2017 онд, 2019 онд хоёр талын холбогдох байгууллагуудын хамтарсан комисс ажиллаж, хилийн холболтын цэгийг үндсэндээ тохирсон. Хятадын Мандал боомтоос 10 км зайд тулгаад төмөр зам нь ирсэн. Яг энэ асуудлаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Манай компанийн хувьд ч Мандал боомтын удирдлагуудтай байнгын холбоотой, саналаа солилцоод ажиллаж байгаа.

Tөмөр замын суурь бүтцээ ашиглалтад оруулах I үе шат энэ онд хэрэгжинэ. Ингэснээр 7-9 сая тонн ачаа тээвэрлэх юм. 2023 онд II үе шатанд холбоо дохиоллыг бүрэн ашиглалтад оруулах, бусад барилга байгууламж болон нэмэлт зөрлөгүүдээ барьснаар 15 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ.
Төмөр замын тээвэрлэх гол бараа бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эд байх уу?
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нийт хүчин чадлыг цаашид 30-35 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор тооцсон 20 сая тонны 15 саяд Тавантолгойн нүүрс болоод тус бүс нутгаас уул уурхайн бүтээгдэхүүн, үлдсэн 5 саяыг Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдэр, Сайншанд, Алтанширээгийн аж үйлдвэрийн паркаас гарах нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн, мөн транзит ачаа байхаар тооцоолж байна. Монгол Улс жилд экспортлох нүүрсний хэмжээг 60 сая тоннд хүргэх зорилттой. Өмнө нь манай улс хамгийн ихдээ 36.6 сая тонн нүүрс экспортолж байсан. Зөвхөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам гэхэд нүүрсний экспортыг 15 сая тонноор нэмэгдүүлнэ. Транзит ачааны тухайд өнөөдөр ОХУ-аас хоногт 8 галт тэрэг ачааг транзитаар явуулах, Хятад ч авах сонирхолтой байгаа боловч “Улаанбаатар төмөр зам”-ын ачаалал дөрвөн л галт тэргийг явуулах боломжтой байна. Тэгвэл нэвтрүүлж чадахгүй байгаа тэр 4 галт тэрэг транзит ачааг Зүүнбаян-Ханги төмөр замаар нэмж тээвэрлэх бололцоотой болно.
Энэхүү төмөр замын тээвэр, логистикийг хэн хариуцах вэ?
Концесс гүйцэтгэгч манай компани өөрсдөө хариуцна.
Анхлан Зүүнбаян өртөөнөөс Ханги боомттой холбох төмөр зам байгуулна гэсэн төсөөлөл байсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 111 дэх км-ээс салаалж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг тавих болсон үндэслэл тооцоолол нь юу байв?
Манай компани энэ трассыг тооцохдоо хэд хэдэн нөхцөлийг харгалзсан. Нэгд, Тавантолгойн орд руу ойртуулсан. Тавантолгойн ордоос Зүүнбаянгийн өртөө хүрээд Ханги боомтоор нүүрсээ экспортлохын тулд 700 гаруй км тээвэрлэх байсныг 160 км-ээр богиносгон хэмнэж байгаа. Хоёрт, Мандах сумын нутаг дахь газрын гүний усны Цагаан цавын ордоос 15 км зайтай төмөр замын трасс өнгөрнө. Энэ нь Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, мөн Зэс баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээг хангахаар судалгаа хийгдсэн сав газар юм. Гуравт, говийн бүс нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй төслүүд, олборлолт явуулж буй уурхайнуудын экспортын гол дэд бүтэц болно. Тухайлбал, үйлдвэрлэл болон экспортод бэлтгэж байгаа Цагаансуваргын зэсийн төсөл гэхэд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын маршрутаас 40 км зайтай. Энэ зайд тухайн үйлдвэр салаа төмөр зам татаад л бүтээгдэхүүнээ шууд Ханги боомтоор экспортод гаргах боломжтой гэсэн үг. Төмөр зам тавьж буй трассын бас нэг онцлог нь Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар дайрч байгаа бөгөөд бүгд улсын нэгдсэн сүлжээний төмөр замын дэд бүтцэд холбогдох юм. Тэгэхээр тухайн сумдын ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагатай импортын ачаа барааны эргэлтэд ч ач холбогдолтой. Ер нь энэ бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 6-8 том орд бий. Дэд бүтэцтэй болсноор орд, төслүүдийн үнэ цэн нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ. Яг экспортолж буй уурхайнууд гэвэл Элстэй, Айлбаян, Их Говь Энержи, Сор говь зэрэг уурхайнууд өнөөдрийн байдлаар автомашинаар Ханги боомтоор бүтээгдэхүүнээ тээвэрлэж байна.
Замын-Үүд боомтоор авто машинаар нүүрс экспортолж буй компаниуд мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар экспортоо хийх боломжтой болох нь ээ?
Одоо бол Тавантолгой ордоос гурван аймгийн 6 сумын нутгаар дамнан 470 км орчим шороон замаар тээвэрлэж, Чойр дээрээс төмөр зам руу ачиж, 400 гаруй км явж Замын-Үүд боомтоор нүүрсээ экспортолж байгаа. Эдгээр компани нүүрсээ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэж, Ханги боомтоор экспортлох боломжтой болно.

Тавантолгойн нүүрсийг Ханги боомтоор экспортлоход хэр зайд төмөр замын тээвэр хийгдэх вэ?
Тавантолгойн ордоос 22 км яваад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр гарч 303 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар 226 км тээвэрлэж Ханги боомтоор гарна. Хамгийн гол давуу тал нь дан төмөр замаар тээвэрлэнэ. Бугат хот хүртэл 262 км зам туулна. Одоогийн нөхцөлд Тавантолгой ордоос Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам, тэндээс 50 орчим км Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замаар урагшаа Улаанбаатар төмөр замаар 235 км тээвэрлэж Замын-Үүд боомтоор экспортлохоор байна. Хил гараад Жинин, Хөх хотоор дайран Бугат хүртэл 645 км туулна. Бараг 400 км илүү замыг Хятадын талд тээвэрлэж байгаа юм. Энэ зардлын тодорхой хэсгийг хэмнэж, дотоодын бүтээгдэхүүний үнэдээ шингээх буюу хил дээрх борлуулах үнийг өсгөнө гэсэн үг. Хамгийн гол нь Зүүнбаян-Хангийн төмөр замаар ачаа хүрэх хугацаа маш бага байх боломжтой. Манай улсын экспортын ачаа тээврийн эргэлт түргэснэ. Энэ нь өөрөө уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх том давуу тал юм. Ханги боомттой хиллэх Мандал нь ӨМӨЗО-ны Бугат хотын харьяаллын боомт. Энэ чиглэлийн Мандал-Бугат төмөр зам улсын мэдэлд байдаг нь өөрөө тээврийн тариф дээр ч гэсэн ачаа илгээгч, хүлээн авагчид таатай нөхцөлийг бий болгож байгаа.

Гэрэл зураг: Ханги боомтын экспортын түүхий эдийн цуваа, 2022 он
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар буцах талдаа тээвэрлэх ачаа бараа юу байх бол?
Бугат, Жинин орчим нь барилгын материал, өргөн хэрэглээний цахилгаан бараа, уул уурхайн хүнд даацын техник, тоног төхөөрөмж, гар утас болон технологийн бараа бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн үйлдвэр төвлөрдөг бүс нутаг. Тус бүс нутгаас хамгийн ойр Монгол Улстай хиллэдэг боомт нь Ханги-Мандал учир цаанаас буцах галт тэргэнд барилгын материалаас эхлээд өргөн хэрэглээний ачаа бараа тээвэрлэх бололцоотой. Замын-Үүд боомт дээрх өнөөгийн ачаалал, түгжрэл буурна. Түүнчлэн, манай улсад өрнөж байгаа олон бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материалаас гадна техник, тоног төхөөрөмж ч Ханги боомтоор орж ирэхэд илүү дөт болох юм. Энэ төмөр замыг төлөвлөсөн цаг хугацаанд амжилттай хэрэгжүүлж, бодит ажил болгох нь танай компаниас хамаарч байна? Зүүнбаян-Ханги чиглэлийн энэхүү төмөр замыг барьж байгуулах ажлыг хариуцах болсон нь манай компанийн хувьд өндөр хариуцлага. Ийм чухал цаг үед хувийн хэвшлүүдээ төлөөлөн манай компани төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглалтад оруулахын төлөө чармайн ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалт төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.