Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, тавдугаар сард Монгол Улс 0.86 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 32.34 хувиар өссөн ч дөрөвдүгээр сарынхаас 18.69 хувиар буурсан байна.
Мөн сард төмөр замаар тээвэрлэсэн төмрийн хүдрийн хэмжээ 463 200 тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.8 хувь, өмнөх сараас 0.96 хувиар тус тус өсжээ.
2023 оны эхний таван сарын байдлаар төмөр замаар нийт 5.94 сая тонн нүүрс, 2.1 сая тонн төмрийн хүдэр тус тус тээвэрлэсэн байна.