Арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрэв. 2023 оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байна.
ЭТТ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаагаар 955.1 сая долларын үнэ бүхий 7.7 сая тонн нүүрс хилийн үнээр борлуулаад буй. Үүнээс 3.9 сая тонн нь хатуу коксжих чанартай нүүрс, 3 сая тонн нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олжээ.