Эрдэс баялгийн салбарын 102 жилийн ойн хүрээнд "Miners Day 2024" Хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр салбарын 2024 оны шилгүүдийг шалгаруулах "MINERS AWARDS 2024" болж, "Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч байгууллага"-аар "Бороо Гоулд" компани тодорлоо. Тус компани байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг болон биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэн ажилласан амжилтыг нь үнэлэн ийн өргөжиллөө.