Эрдэс баялгийн салбарын 102 жилийн ойн хүрээнд "Miners Day 2024" Хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр салбарын 2024 оны шилгүүдийг шалгаруулах "MINERS AWARDS 2024" болж, "Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага"-аар "Эрдэнэ Монгол" компани тодорлоо. Тус компани олон жилийн хайгуул, судалгааны үр дүнд нээн илрүүлсэн Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж, уул уурхайн салбарт бодит хөрөнгө оруулалт хийсэн амжилтыг нь үнэлэн ийн өргөжиллөө.