
Дээрхи хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангажээ.
Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг нь зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тус мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн (2023.09.07-08) өгчээ.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК